Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гүн-Үйлс: Хүмүүс бүгд хогоо ангилж хаядаг болох хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулж байна. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт "Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд Зохиолч, найруулагч Д.Гүн-Үйлс дараах хог хаягдлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Үзэслэгэнг сайтар сонирхлоо. Бүх л асраар орж үзлээ. Нэг талаас маш их баярлах мэдрэмж төрлөө. Учир нь бид маш их хэмжээний хог хаягдал гаргадаг юм байна. Гэтэл үүнийг дахин боловсруулаад, эргэлтэд оруулж, дахин ашиглана гэдэг нь Монголчууд бидний эртний, өвөг дээдсийн философи юм.

Өөрт хэрэгтэй гэвч өрөөлд тустай ухаан. Үнэхээр орчлон ертөнцөд буй хогийг хаашаа ч алга болгож болохгүй шүү дээ. Тэр утгаараа түүхий эд нь хэзээ ч дуусахгүй гэхдээ хог хаягдлыг дахин ашиглаж болох юм байна. Цэвэр, эко гэдэг утгаараа маш их таалагдаж байна.

Тиймээс хүмүүс бид хогоо ангилж хаях хэрэгтэй. Монголчууд жилд маш их хэмжээний хог гаргадаг гэж сонссон. Үүнийг хэрхэн зогсоох вэ гэхээр нь ард иргэд бид хогоо ангилж хаях явдал юм. Тэгэхээр хогоо ангилж хаях нөхцөлийг бүрдүүлж, хогоо хаях хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.

П.Гомбодорж: Малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангана
П.Гомбодорж: Малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангана
 
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.