Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Хишигсүрэн: “Z” үеийн залуус дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхдээ ичиж, зовдоггүй ухаалаг шинжээрээ ялгарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрөгч пүрэв гарагт "Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр "Соён гэгээрүүлэгч телевизийн сэтгүүлч" Ш.Хишигсүрэн дараах мэдээллийг өгөв.

"800 жилийн өмнө дэлхийн оройд гарч ирж байсан улс гэнэт алга болчихсон. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл Монголчууд мандан бадарч байсан үедээ ч тэр бусад цаг үедээ ч тэр маш даруухан байсан. Орд харш, хэрмэнд суудаггүй байсан, харин нүүгээд суугаад явдаг байсан. Тэр ч утгаараа Монголчуудын түүх соёл хоггүй, байгаль дэлхийтэйгээ холбогдож байсныг гэрчилнэ. Энэ бол бидний цаашдын амьдралд үлгэр жишээ болох загвар. Тийм ч учраас бид цаашид хогны асуудалд анхаарч, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсад ''Z'' үеийн 1,2 сая залуу байна. Энэ хүүхэд залуус гурван зүйлээрээ онцгойрч байгаа.

  • Нэгдүгээрт, Тэд эгэл даруухан. Архи тамхигүй, мансууралгүй байна
  • Хоёрдугаарт, Дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүнээсээ санаа зовдоггүй, айж ичдэггүй ухаалаг шинжээрээ ялгарч байна
  • Гуравдугаарт, Тэд гэгээрэлд маш их тэмүүлж байна" хэмээв.

Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан байна
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц