Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН: С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад сард 840 мянган төгрөгийн цалин авдаг

Огноо
Унших
2 минут 21 секунд

Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан юм. Гэвч зарим томоохон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгоогүйд олон нийт шүүмжлэлтэй хандсан.

-ТУЗ-ийн гишүүд нь 840 мянгаас 1 сая 680 мянган төгрөг хүртэлх цалинтай-

Тэгвэл өнөөдөр /2023.04.24/ нээлттэй мэдээллийн санд "Эрдэнэс тавантолгой" ХК болон МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн мэдээллийг нээлттэй байршуулжээ. Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-д Д.Батбаатар, Б.Уянга, Ж.Ганбат, С.Мөнхчулуун, Б.Ганхуяг, Д.Баярбат, Ч.Энх-Амгалан, Ж.Чимэдцэрэн, Б.Мөнхзаяа, Х.Болор-Эрдэнэ, Э.Тэмүүлэн нарын нийт 11 гишүүн байгаа бөгөөд тэдний 7 гишүүн нь 840 мянган төгрөг, 3 гишүүн нь 1 сая 680 мянган төгрөгийн цалинтай байна.

-ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү болох Х.Болор-Эрдэнэ нь цалингийн мэдээллээ ирүүлээгүй-

Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэг нь ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү болох Х.Болор-Эрдэнэ . Тэрбээр мэдээллийн санд байршуулах ёстой цалингийн мэдээллээ ирүүлээгүй байна.

-С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад 840 мянган төгрөгийн цалин авдаг-

ТУЗ-ийн гишүүдийн нэг бол ШӨХТГ-ийн дарга асан С.Мөнхчулуун байна. Түүний ТУЗ-ийн гишүүний сарын цалин 840 мянган төгрөг аж. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ мөн адил хэмжээний цалинтай байна. Мөн түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Б.Ганхуяг ч мөн адил ТУЗ-ийн гишүүнээр бүртгэлтэй байх ба сард 840 мянган төгрөгийн цалинтай аж.

ШУУД: ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэний нийт 221.3 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна
ШУУД: ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэний нийт 221.3 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.