Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 49 секунд

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран "Хамтдаа хөгжье - хамтдаа хөдөлмөрлөе" нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг Нутгийн захиргааны нэгдсэн байрны гадна талбайд болж байгаа бөгөөд ажил олгогч 36 аж ахуйн нэгж байгууллагын 850 ажлын байрны захиалга нээлттэй зарлагдан шууд ажлын байранд зуучилж байна. Тухайлбал “Грийн груп”, “Эм Жи Эл Акуа” ХХК, “Арвайн үндэс” ХХК, “Алтан жолоо” ХХК зэрэг ажил олгогчид ажлын байрны сонгон шалгаруулалтаа хийж байгаа юм.

Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгийг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундараа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул нээж үг хэллээ. Мөн Дүүргийн Иргэдийн төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Тус өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2023 онд хэрэгжүүлэхээр баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр:

1. Хамгийн олон шинэ ажлын байр бий болгож дүүргийн иргэдийг ажлын байраар хангасан “Грийн груп“-д Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулав.

2. Зорилтот бүлгийн (хөгжлийн бэрхшээлтэй) иргэнийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж буй “Баян хүдэр” ХХК-д “ТАЛАРХАЛ” гардуулав.

3. Зорилтот бүлгийн (хөгжлийн бэрхшээлтэй) иргэнийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж буй ”Алаг тараг“ ХХК-д ажил олгогчийн урамшуулал олгох “БАТЛАМЖ” гардуулав.

4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдаж өрхийн үйлдвэрлэл нь Брэнд болж хөгжин амжилттай ажиллаж байгаа иргэн Ө.Гантуяа сэтгэгдлээ хэлж талархал илэрхийллээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд хуулийг сурталчлах, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар зөвлөгөө мэдээллээр хангах

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл, ажилд зуучлалын үйлчилгээ үзүүлэх, дүүргийн ажил олгогч томоохон байгууллагыг урин оролцуулж ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, ажлын шууд ярилцлага хийх

-2023 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг сурталчлах:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

Аж ахуй эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа

Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл

Нийгмийн халамжийн үйлчилгээний хүрээнд:

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд смарт карт олгох ба хугацаа дууссан смарт картын сунгалт хийх;

-Хүүхдийн мөнгө, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

“ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Юнескод гомдол гаргаснаас нөхцөл байдал хүнд байна“
“ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Юнескод гомдол гаргаснаас нөхцөл байдал хүнд байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.