
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Цэрэг, спортын дөл-2026” цогцолбор тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн Соёмбо багийн тамирчдыг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хүлээн авч уулзлаа.
Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан багууд оролцож тамирчид гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаал үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлбэр, гэрийн даалгавар, химийн норматив болон галын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламж, гранат тойрогт шидэх гэсэн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр тамирчдыг хүлээн авч уулзах үеэрээ “Хүүхэд залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, бие бялдар болон сэтгэл зүйн тэвчээр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх чухал ач холбогдолтой тэмцээнд Нийслэлийн хэмжээнд үеийн нөхдөө манлайлан амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч цомын эзэд болсонд баяр хүргэн сурлагын өндөр амжилтыг хүслээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!