Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын цэвэрлэгээнд ажиллаж буй иргэдийн бүлэг сарын 640 мянган төгрөгийн цалин авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажилуулж эхэлсэн юм. Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм. Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Хот, нийтийн аж ахуйн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ жилийн хувьд 120 хүн арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллана. Иргэдийн бүлэгт ажиллах цагийн хөлсийг бид 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, тэгэхээр иргэдийн оролцоо ч өндөр, бүртгүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна. Нөгөө талаас, хотын тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээнд ажиллах боловсон хүчин бэлдэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болдог хэмээлээ.

Иргэдийн бүлгийн төлөөлөл Г.Даваахүү:

-Иргэдийн бүлэгт орж ажиллаад 12 жил болж байна. Бид ихэвчлэн ямар нэгэн албан газарт харьяалагддаггүй, эзгүй газар үүссэн их хэмжээний хогийг цэвэрлэдэг. Өөрийнхөө боломж, цаг завд тааруулж ажиллаад орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Энэ жилийн хувьд цагийн хөлсийг нэмэгдүүлсэнд талархаж байна. Хотын зүгээс мөн ажлын хувцас, багаж хэрэгслээр хангаж өгдөг гэлээ.

Иргэдийн бүлэг энэ сард нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг голын ай сав, далан, цэцэрлэгийн 1.6 сая ам метр талбайг хуваарийн дагуу цэвэрлэх юм.

Б.Чойжилсүрэн: Тавантолгой ДЦС-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК-нд хариуцуулж барагдуулна
Б.Чойжилсүрэн: Тавантолгой ДЦС-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК-нд хариуцуулж барагдуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.