Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Тавантолгой дулааны цахилгаан станцыг 3*105 мбт буюу 450 квт хүчин чадалтай хийх ТЭЗҮ байгаа. Үүнээс эхний ээлжинд 300 мбт хүчин чадал бүхий станцыг нь барья, хэрэглээ тогтмол болоод ирсэн үед гурав дахь блокыг нь буюу 150 мбт нэмж барьж гэсэн шийдвэр гарсан.
Хоёрдугаарт, Тавантолгой цахилгаан станцыг төслийн тендерийг барих, ашиглах, түлхүүр гардуулах нөхцөл дээр нэмэх нь санхүүжилтээ олж ирэх хамтарсан хэлбэрээр зарлах шийдвэрийг гаргалаа. Монголын талын хөрөнгө оруулалтыг ЭХЯ болон ТӨБЗХ-ны өмнөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК 100 хувь санхүүжүүлэхээр болсон. Энэхүү төслөөр Хөгжлийн банкнаас зээл авсан байсан. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд хариуцуулж барагдуулах, барагдуулсан дүнгээр Тавантолгой цахилгаан станцын ТӨХК-ийн дүрмийн санд тооцох оруулахаар болсон. Урьдчилсан тооцооллоор эл станц нь 600 сая орчим ам.доллараар болох байх. Үүний 70 хувийг санхүүжүүлэгч гаргана, 30 хувийг гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК санхүүжүүлнэ. Гурван жилийн дотор барихаар төлөвлөж байгаа" гэв.