1000 гаруй иргэн цэвэрлэгээнд нэгдэж, 215 мянган мкв талбайг цэвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ Чингэлтэй дүүргийн хэмжээнд үргэлжилж байна. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, хайс хашлага, хөшөө дурсгалыг угаах, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлыг цагийн системийн дагуу ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт 28 ажилтан албан хаагч, дүүргийн Засаг даргын дэргэдэх 10 газар, хэлтэс, албадын 36 ажилтан албан хаагч, дүүргийн 1-24 хороод 79 ажилтан албан хаагч, 230 гаруй иргэд, хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажиллаж буй гүйцэтгэгч байгууллагуудын 195 ажилтан болон ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилтан, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах худалдааны төвийн нийт 470 гаруй ажилтан, сууц өмчлөгчдийн холбоодын нийт 85 ажилтан оролцож байна.

Дүүргийн хэмжээнд нийт 1000 гаруй ажилтан албан хаагч, иргэн цэвэрлэгээнд нэгдэж, 215,670 мкв талбайг цэвэрлээд байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!