Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Philippine news agency: Авлигын хэргээр шалгагдаж байсан Монголын сайдыг албадан гаргалаа

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж эхэлмэгц УАЗ 469 машинд сууж, хил давсанаас хойш эх орондоо эргэж ирээгүй байсан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Засгийн газраас зохион байгуулж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд өнөөдөр Сөүл-Инчеоны онгоцоор авч ирсэн билээ. Тэгвэл Т.Бадамжунайтай холбоотой мэдээллийг, түүний зурагтай нь хамтаар Филиппин улсын хэвлэл болох "Philippine news agency" сайт нийтэлжээ.

Тус нийтлэлд "Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монголын экс сайдыг албадан гаргалаа” хэмээн бичсэн байгаа юм. Мөн тус нийтлэлд "Т.Бадамжунайг манай улсын Себу хотод байгаа гэдгийг Монгол улсын талаас бидэнд мэдэгдсэн. Харин Филиппин хотын хууль хүчний байгууллагууд ард түмэн олон нийтийн аюулгүй байдлын төлөө эдгээр гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилна" хэмээжээ.

АТГ: Т.Бадамжунайгийн араас 20-оод хүнийг авч ирэхээр нэр гаргасан
АТГ: Т.Бадамжунайгийн араас 20-оод хүнийг авч ирэхээр нэр гаргасан
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.