Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД: Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орж, шуурч байгаагаас замын үзэгдэх орчин хязгаарлагджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулаад буй.

Одоогийн байдлаар Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч байгааг мэдээллээ.

Иймд дээрх аймгуудын нутгаар замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдаж болзошгүй байгаа тул хөдөө орон нутгийн замаар зорчиж байгаа тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

ЭМЯ: 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна
ЭМЯ: 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна
 
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.