Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилийн богд руу 5000 гаруй тээврийн хэрэгслээр 20-30 мянган иргэн зорин очиж байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд ууланд гарч нар ургахыг харах, мөрөө харгах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг байна.

Тодруулбал, 5000 гаруй тээвриийн хэрэглсээр 20-30 мянган иргэн Шилийн богд уулыг зорьдог байна. Иймд Шилийн богд уулыг зориж байгаа иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, бартаат замаар анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ялангуяа уулын бэл, орой хэсгээр цастай, өгсүүр хэсгийн зам, даваагаар халтиргаа гулгаа их тул мөн явган зорчигчид өөрдсийн сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө.

Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм байна.

МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд