Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: Хотын дарга асан Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн даргаар “очно“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

Хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд сүүлийн үед Төрийн ордноор "үзэгдэх" болсон нь төрийн алба тойрсон томилгоо түүнийг хүлээж байж магадгүй гэх таамгыг төрүүлээд амжсан. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хотын дарга асан Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалд очих тохироо хийжээ.

Үүнийг батлах мэт тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Миний мэдлэг туршлага төрд хэрэгтэй" хэмээх байр суурийг илэрхийлэхдээ "Миний мэргэшсэн чиглэл бол Төрийн захиргаа, төрийн алба юм. Монгол төрийн алба бол өөрөө гурван үеийн залгамж байх ёстой. Мэдээж ахмад туршлагатай хүмүүс байх ёстой. Дунд үеийнхэн түүчээлэх ёстой. Мөн шинэ залуу, гадаад дотоодод сургууль төгссөн залуу үе байх ёстой. Энэ гурван үеийн хэлхээн дээр монголын төр явах ёстой.

Би улстөрч гэхээсээ илүү төрийн хар хүн юм уу, төрийн алба хаагч гэж боддог. Одоогийн улстөр бол тэмцэл маягийн болчихож. Төрийн хүн гэдэг бол хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг байх ёстой. Хоёрдугаарт, дэлхий дахинд төрийн албанд шударга ёсны шаардлага тавьдаг болсон байна" гэж ярьсан юм.

Ямартаа ч тун удахгүй Төрийн албаны зөвлөлд тун удахгүй ийм нэгэн ХӨДӨЛГӨӨН орох бололтой.

Ташрамд дурьдахад, Төрийн албаны зөвлөлийн одоогийн даргаар ажиллаж буй Б.Баатарзориг нь 2019 онд томилогдсоноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Ингэхдээ Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны зөвлөлийн даргаар зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхын санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байдаг ба нэг удаа улираах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг удаа улираан сонгогдож ажилласан Б.Баатарзоригийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн Хотын дарга асан Су.Батболдын нэр яригдаж эхэллээ.

Түүний намтрыг сонирхуулбал тэрбээр:

-1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер

-1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер

-1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга

-1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга

-1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

-2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

-2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

-2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2014 оноос Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

-2016 оноос Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргаар ажилласан бөгөөд ажлаа өгснөөсөө хойш улстөрд ямар нэгэн албан тушаал эрхлээгүй

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа
Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.