Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хийсэн эрсдэлийн үнэлгээ “ӨНДӨР“ дүнтэй гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Цар тахлын онош батлагдсан 657 сая хүн байгаагаас 6.6 сая нь нас барсан гэсэн тоон мэдээлэл байгаа. Дэлхий дахинд омикроны давлагаа сүүлийн долоо хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна.

Олон улсад дэгдэлт үүсгэж буй хувилбарыг авч үзвэл, BA5 хамгийн их буюу 63 хувьтай, ВА2-ын 2.75 гэдэг хувилбар BQ1 хувилбарууд дэгдэлт үүсгэж байна. Манай урд хөрш оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр, БНХАУ-д сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ долоо хоногт өвчлөл, тохиолдлын тоо 45 хувиар өссөн байна.

Ковид19-ийн шалтгаант 648 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар өссөн дүн. Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусийн хувилбарын хувьд, арванхоёрдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийн сорьцын мэдээллээр авч үзэхэд, 85 хувь нь омикроны BF7 гэдэг дэд хувилбар, 15 хувь нь BA5.2 гэдэг дэд хувилбар байна. Маш олон дэд хувилбар урд хөршид дэгдэлт үүсгэж байна.

Барууны орны эрдэмтэд судалгаагаар, БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе гэхэд тохиолдоно гэж тооцсон байна. Хоногт 3.7 сая тохиолдол бүртгэгдэж, үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн дээд түвшинд хүрч, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллуудыг хийсэн байгаа юм байна.

Манай улсад нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт.

Хоёрдугаарт, олон салбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Урд хөршид амаргүй байгаа учраас энэ нөхцөл байдал манайд яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийг ХӨСҮТ, УОК, ЭМЯ, ОБЕГ, НЭМҮТ зэрэг олон салбар хамтарч, Covid-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа хийсэн. Он гараад нэгдүгээр сарын 4-нд энэ эрсдэлээ үнэлсэн. Эрсдэлийн үнэлгээгээр "Өндөр эрсдэлтэй" гэсэн дүн гарсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн" гэв.

Б.Баяраа: С.Батдөл авлигын хэргээр шалгагдсан ч татвараас зугтаасан болж хувирах гэж байгаа нь хууль, хяналтынхан ч мөн холбогдсон гэдгийг нотолж байна
Б.Баяраа: С.Батдөл авлигын хэргээр шалгагдсан ч татвараас зугтаасан болж хувирах гэж байгаа нь хууль, хяналтынхан ч мөн холбогдсон гэдгийг нотолж байна
 
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.