Ц.Идэрбат: Энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл шүлхийн дархлаажуулалтыг хийхээр эхлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Шүлхий өвчний САТ-1 болон О хэвшлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2.4 сая тун вакциныг худалдан авч, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн үхэр, гахай болон зарим сумын бог малыг дархлаажуулахаар вакциныг 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр орон нутагт хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Дархлаажуулалтад нийт 2.6 сая толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ажлыг 2026 оны есдүгээр сарын 12-ноос зүүн болон төвийн бүсийн найман аймагт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Үлдэж буй аймгуудад төсвийн тодотголоор санхүүжилтийг шийдвэрлэсний дараа дархлаажуулалтыг зохион байгуулна. Тарилга хийх, вакцин худалдан авахтай холбоотой бүх бэлтгэл ажлыг урьдчилан хангасан бөгөөд төсвийн тодотгол ирэх долоо хоногт батлагдана гэсэн хүлээлттэй байна.

Урин дулаан цагт есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд дархлаажуулалтыг чанартай, шуурхай зохион байгуулах нь өвөл шүлхий өвчин гарахаас урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл юм.

Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох “Их дуулга“ тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох “Их дуулга“ тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!