Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Доржханд, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Маргаашийн нээлттэй сонсголоор ЗГХЭГ-аас нүүрсний үнийн зөрүүтэй байдал, зах зээл дээрх ханш зэргийн талаар мэдээлэл өгнө. Дараагаар Тавантолгой компанид тавигдсан бүрэн эрхт төлөөлөгч нар оффтейк гэрээтэй холбоотой мэдээллийг өгнө. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өртөг, үнийн дүнгийн талаар мэдээллийг албаныхан хүргэнэ. Мөн 2013 оноос хойш хууль хяналтын байгуулага дээр шалгагдаж буй болон хэрэгсэхгүй болсон нүүрсний хулгайн хэрэг, түүнд холбоотой улс төрчдийн талаар мэдээллийг танилцуулгыг УИХ сонсоно. Мөн 2013 оноос хойш хийгдсэн шалгалтуудын талаар ГЕГ-аас мэдээлэл өгнө" гэлээ.
Г.Ганболд: Нээлттэй сонсголоор 2013 оноос хойш шалгагдсан болон хэрэгсэхүй болсон нүүрсний хулгайн хэрэг, холбоотой улс төрчдийн мэдээллийг танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.