Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халзанбүрэгтэйн ордын талаарх хяналтын сонсголыг 9-р сарын 23-нд зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.08/ хамтарсан хуралдаанаар Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий хяналтын сонсголыг Халзанбүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр 9-р сарын 23-ны өдөр зохион байгуулна. Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг 60.6 хувиар дэмжиж Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

ШЕЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусна
ШЕЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.