"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өчигдөр /2024.11.20/ болж өндөрлөсөн.
Энэ үеэр АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр "Нэг асуудлаас болж хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тэр хүн нас барахаасаа нэг хоногийн өмнө хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Тэрхүү өргөдөлд "Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, хошууч Ц.Батцэнгэл, хэлтсийн дарга н.Баянмөнх нар нь намайг хийгээгүй гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хүнлэг бус, хэрцгийгээр хандаж, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн, хуурамч нотлох баримт бүрдүүлэх, өөрчлөх, устгах, хуурч мэхлэх зэрэг маш олон аргыг хэрэглэн эрүүдэн шүүсэн. Хэргийн материалыг хохирогч гэх хүнд задруулж, сэтгэлзүйн дарамт учруулсан" гэх утгыг илэрхийлсэн юм байна лээ.
Хамгийн гол асуудал нь Эрүүгийн хуулийн 13.14 худал мэдээлэл тараах гэх үндэслэлээр талийгаачид хэрэг үүсгэсэн. Үүн дээр тулгуурлаж орон гэрийг нь нэгжсэн. Г.Батбаяр үүнээс хойш хэдхэн хоногийн дараа алга болж улмаар нас барсан байдалтай олдсон. Одоог хүртэл Г.Батбаярын үхлийн шалтгааныг тогтоолгож чадаагүй. Үүссэн асуудал нь түүний охиноос эхлэлтэй. 2021 оноос эхлээд Г.Батбаяр руу охиных нь энд тэнд явж байгаа зургийг явуулж дарамталдаг байсан. Аргаа ядаад охин нь одоо гадаадад амьдарч байна" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!