“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 15-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Тэгвэл ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэв дор сонсгол зохион байгуулах гэж байна.

Ажлын хэсгийн гишүүд сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд хуралдаж, агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж, бэлтгэл ажлаа хангажээ.

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш ашиглавал утаа  25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш ашиглавал утаа 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой
 
Нэгдүгээр сарын 22-нд болох “Зуух, түлшний стандарт ба хяналт“ сэдэвт дэд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан ахална
Нэгдүгээр сарын 22-нд болох “Зуух, түлшний стандарт ба хяналт“ сэдэвт дэд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан ахална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!