Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батжаргал: Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хоёр төрлийн тэтгэвэр авдаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Тэтгэврийн шинэчлэл олон жил яригдаж байна. ХНХЯ болон ЗГ-ын зүгээс хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх зорилгыг биелүүлээд, хуулийн төслөө бичээд дууссан байна. Дундаж насны даатгуулагчид маань зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг биш нэмэлт хувийн тэтгэврийг авдаг тогтолцоог Монгол Улсад бий болгох үндсэн алхам бүрэн хийгдлээ. Өнгөрөгч долоо хоногт энэ асуудлаар гурван талт уулзалт хийгдээд тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг цэгцэлсэн.

Хоёрдахь асуудал нь залуусын зүгээс НДШ-д төлсөн мөнгө өөрийн дансанд хуримтлагдах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд ХНХЯ, ЗГ-ын зүгээс Нийгмийн даатгалын багц хуулиндаа тусгаад эхний алхмуудыг хийж дууссан. Энэ бол олон үе шаттайгаар хийгдэх ажил юм" гэлээ.

ФОТО: АЗХ-ныхон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж жагслаа
ФОТО: АЗХ-ныхон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж жагслаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.