ШУУД: Тэтгэврийн шинэчлэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Засгийн газраас яаралтай горимоор Тэтгэврийн шинэчлэл буюу Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслийг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр:

-Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрт шинээр олгоно.

-Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

-Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.

-Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.

-Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.

-Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.

-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.

-25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.

-Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

-Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

-Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө гэж Засгийн газраас үзэж буй.

2019 оноос хойш гэрлэлт багасч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
2019 оноос хойш гэрлэлт багасч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
 
ЧУУЛГАН: ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүнийг СЕХ-ны гишүүнээр томиллоо
ЧУУЛГАН: ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүнийг СЕХ-ны гишүүнээр томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!