Есөн жилийн өмнө АНУ-аас дүрвэсэн Эдвард Сноуденд ОХУ-ын иргэний харьяалал олгох шийдвэр өчигдөр гарсан байна. Тэрбээр 2013 онд АНУ-ын үндэсний аюулаас хамгаалах газарт гэрээгээр ажиллаж байхдаа тус байгууллагаас дотоод болон гадаадад явуулсан тагнах чагнах ажиллагааны тухай нууц баримтуудыг нийтэд дэлгэж байсан. Улмаар АНУ-аас дүрвэж, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн юм.
Харин өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын 72 иргэнд тус улсын иргэний харьяалал олгох зарлигт гарын үсэг зурсны дотор Сноудены нэр багтсан аж. Тэрбээр өдгөө 39 настай.