Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крымийн гүүр дэлбэрэх үеэр гурван хүний амь үрэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

ОХУ-ын Крым руу чиглэсэн цорын ганц гүүрэн дээр өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, замын зарим хэсгийг нураасан. Харин дэлбэрэлтээс хэдэн цагийн дараа засч, зарим хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Харин хамгийн урт гүүр дэлбэрснээс болж, гурван хүн амиа алдсан гэж мөрдөн байцаагчид мэдэгджээ. Ачааны автомашины жолооч хэн байсныг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь дэлбэрсэн ачааны автомашины ойролцоо суудлын автомашинтай зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юм байна. Тэдний цогцсыг уснаас гаргаад таниулах ажлыг зохион байгуулжээ.

Харин гурав дахь хохирогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

Крымийн гүүр нь хоёр урсгалтай авто замтайгаас гадна давхар төмөр замтай байдаг. Үүнээс төмөр зам болон авто замын нэг урсгал нурж, эвдэрсэн байна.

Москвагийн цагаар 16:00 цагт автомашины бүтэн үлдсэн нэг урсгалыг нээжээ. Гэхдээ хүнд даацын автомашин нэвтрэхийг хориглож, тэдгээрийг усан онгоцоор тээвэрлэхээр болсон байна.

Мөрдөн байцаах товчооныхон ачааны автомашинд бөмбөг тавьж дэлбэлсэн гэж дүгнэжээ.

Ирландад ШТС дэлбэрч 10 хүн амиа алджээ
Ирландад ШТС дэлбэрч 10 хүн амиа алджээ
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц