Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их-20: Сергей Лавров эмнэлэгт хүргэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Индонези улсад болж буй "Их-20" орны чуулга уулзалтад оролцохоор өчигдөр Бали аралд очсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зүрх нь өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн талаар "Associated Press" агентлаг Индонезийн албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан нийтэлжээ.

Харин Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова "Энэ бол мэдээж худал мэдээлэл" гэж мэдэгдээд, энгийн хувцастай, зочид буудлын тагтан дээр бичиг баримт уншаад сууж буй Лавровын зургийг нийтэлсэн байна.

Мөн Сергей Лавров "Барууны сэтгүүлчид сүүлийн 10 гаруй жил 70 настай Путины өвчний талаар худал мэдээлэл нийтэлж байна. Энэ төрлийн тоглоом улс төрд шинэ зүйл биш. Барууны сэтгүүлчид илүү шударга байж, үнэнийг бичиж байх хэрэгтэй" гэжээ.

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт маргааш болно
Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт маргааш болно
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц