Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэтгэлзүйн асуудал тулгарахад иргэд эмнэлэг биш лам, бөөг зорих хандлага их байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Сүүлийн жилүүдэд нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах болсон. Сэтгэл зүйн асуудал тулгарахад мэргэжлийн эмчид хандах нь чухал.

Тэгвэл иргэд мэргэжлийн чиглэлд очиж тусламж үйлчилгээ авахаар хандах нь нэмэгдэж байгаа эсэх талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ярихдаа "Нэг үеэ бодоход харьцангуй нэмэгдэж байгаа. Хүний сэтгэлзүйд тулгамдаж буй асуудал гэдэг ханиад хүрдэгтэй л адил эрүүл мэндийн хувьд гарч ирж буй асуудал. Хэн нэгэн ханиад хүрчихээд өрхийн эмнэлэг орох уу, үгүй юу гэж бодохгүйгээр тусламж үйлчилгээгээ авдаг. Сэтгэцийн тулагмдаж буй асуудалд яг л үүнтэй адил байдлаар хандах хэрэгтэй. 2018 оноос хойш 18002000 утсаар 24 цагийн турш сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өгч байгаа. Тодруулбал, сэтгэлзүйтэй холбоотой ямарваа нэгэн асуудал үүссэн хэн ч тухайн утас руу хандан мэргэжлийн эмчяээс зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Өөрийн биеэр СЭМҮТ-ийг зорьж ирээд хандаж байгаа тохиолдлууд ч их. Тиймээс гарц гаргалгааг мэдээгүйгээс болж цаг хугацааг алддаг, буруу газар луу явдаг гэх мэт зүйлүүд ажиглагдаж л байна. Тухайлбал, хэн нэгэнд сэтгэлзүйн ямарваа нэгэн асуудал үүслээ гэхэд манайхан хамгийн түрүүнд бөө, лам болон бусад чиглэлд очдог юм байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгэцийн эмчид хандаж, эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах нь чухал" гэв.

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ
ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.