
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ноцтой хэд хэдэн мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрсэн
-
СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь ОНОШИЙН ЗӨРҮҮ гарсан
- СЭМҮТ-д ажилладаггүй иргэн О СЭМҮТ-ийн өмнөөс байр түрээслэх 82.5 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдсон зэрэг олон ноцтой мэдээллийг өгөв.
Улмаар өнгөрсөн наймдугаар сард СЭМҮТ-ийн даргаар томилогдсон Г.Анхболдыг чөлөөлж, түр дарга томилсон байгаа гэлээ. Гэхдээ дээрх зөрчлүүд 5 жил гаруйн хугацаанд үргэлжилсэн тул өмнөх дарга нар ч холбоотой болохыг ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэлдээ онцолсон юм.
Түүний мэдээллийг бүрэн эхээр нь доорх видеоноос үзнэ үү.