Цэцэрлэгийн энэ жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 10 ны өдөр хүсэлт хүлээж авах дарааллаар эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73 мянга 818 хүүхдийн бүртгэл Е-Mongolia системээр амжилттай хийгджээ. Цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу E-Mongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулж байна. Энэ талаар "И-Монгол" академийн захирал Л.Энхбат мэдээллэхдээ "Цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia системээр анх удаа зохион байгуулж байна. Давхар системийг хэрэглэж чадахгүй иргэдэд тухайн харъяа дүүрэг, хороонд туслах дэмжих баг ажиллаж байгаа. Хүсэлтийг наймдугаар сарын 10-24-нийг хүртэл хүлээж авна. Хүсэлт хүлээн авч дууссаны дараа иргэдийн гар утсанд болон Е-Mongolia системд таны хүүхдэд хаана аль цэцэрлэгт хуваарлигдсан байгаа талаар мэдээлэл очно. Харъяаллын бус цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлбэл тухайн систем хүүхдийн бүртгэлийг хүчингүйд тооцно. Ямар нэг байдлаар систем гацахгүй байх тал дээр анхааран ажиллана" хэмээсэн юм.