Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 10-нд буюу өнөөдөр эхэлж байна. Ингэхдээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах аж.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна гэж БЕГ-аас мэдээллээ.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27,832

3 настай – 31,303

4 настай – 32,002

5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх;
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай аж.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ
 
Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.