Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: ОХУ-ыг Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалтай холбоотой намын байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Саяхан их наймын нэгт тооцогдож байсан, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг байсан ОХУ удирдагчдынхаа харлаган бодлого, түрэмгийлэл, хүчирхийлэл, дайныг өдөөснөөс болж өнөөдөр дэлхийн том гүрэн бус жижиг улс боллоо. Оросын гадаад хэргийн сайд С.В.Лавров гэдэг хүн дэлхийн аль ч улсад айлчилж, ОХУ-ын бодлогыг илэрхийлдэг энэ улсын гадаадад гарах цонх байлаа. Гэтэл өнөөдөр Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ. Бусад бүх улс руу явах хил нь хаалттай. Удирдагчдын буруу бодлогын төлөөсийг ард түмэн л үүрдэг. Оросын ард түмнийг өрөвдөж байна. Энэ зовлонг ард түмэн нь л үүрнэ. Энэ Лавровын ирж буй шалтгааныг Монголд тулгалт ирж байгаа юм болов уу гэж хардаж байна. Танай улсад “Бензиний үнийг чинь бууруулж өгье, хариуд нь халаасны улсуудаа оруулсан эдийн засаг хамтын ажиллагааны янз бүрийн холбоонд оруулах гэж шахаж магадгүй. Энэ рүү бид орж болохгүй. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Хэзээ ч халаасанд нь байгаагүй. Үндсэн хуулиа барьсан ч Монгол Улс бол үнэхээр нээлттэй, ардчилсан, бүхий л улстай нээлттэй харилцдаг улс. Ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, ёс суртахуун, үнэт зүйлийг дээдэлдэг улс байвал бид Орос, Хятад, Япон, Америк байсан ч ялгаагүй харилцна. Түүнээс биш хүчирхийллийн аргаар хөрш орнуудаа дээрэлхдэг, жижиг улсуудыг дээрэлхдэг байвал энийг ямар ч тохиолдолд бид дэмжихгүй. Украины ард түмний зовлон явж явж Монголын зовлон. Бид нарыг асуудал цаанаа нэг. Тиймээс энэ дээр дуугүй байвал эргээд Монголын зовлон болж бид нар дээр бууна. Энэ зарчмуудыг бид дэмжихгүй байгаа." гэдгийг хэллээ.

С.В.Лавров Монголын өмнөөс ОУ-ын асуудлаар байр суурь илэрхийллээ
С.В.Лавров Монголын өмнөөс ОУ-ын асуудлаар байр суурь илэрхийллээ
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.