Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.В.Лавров Монголын өмнөөс ОУ-ын асуудлаар байр суурь илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж буй. Тэрбээр өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ С.В.Лавров олон улсын нөхцөл байдал болон Украинтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Олон улсын асуудлаар манай байр суурь ижилхэн. Бид НҮБ-ын зарчмын хүрээнд тусгаар улсуудын асуудалд хүндэтгэлтэй хандана” гэсэн юм. С.В.Лавров Монгол Улс ОХУ-тай адилхан байр суурьтай гэх агуулгыг олон улсад өглөө.

Өөрөөр хэлбэл, ОХУ манай өмнөөс бидний байр суурийг илэрхийлж буй явдал юм.

Уг нь тусгаар улсын олон улсын нөхцөл байдлын талаарх байр суурийг гадны улс илэрхийлэх боломжгүй билээ. Гэвч тэрбээр ийнхүү Монгол Улсын өмнөөс байр суурь илэрхийллээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.

ШШГЕГ: Шүүхээс Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарласан ял нь АЛБАЖААГҮЙ байгаа
ШШГЕГ: Шүүхээс Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарласан ял нь АЛБАЖААГҮЙ байгаа
 
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 140 нь хүүхэд байна
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 140 нь хүүхэд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.