Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байгаагийн 18 нь Сонгинохайрхан дүүрэгт байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Өнгөрөгч оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 сургуульд 340.069 хүүхэд суралцаж буй. Сүүлийн таван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургууль 40-өөр, сурагчид 100 мянгаар нэмэгджээ.

Төрийн өмчийн сургуулийн нэг бүлэгт 36, төрийн бус өмчийн сургуулийнхад 20 сурагч суралцаж байгаа юм. Нийт 10.256 бүлэг хичээллэж байгаагаас 40-50 хүүхэдтэй 2376 бүлэг, 50-60 хүүхэдтэй 627 бүлэг, 60-аас дээш хүүхэдтэй 33 бүлэг хичээллэж байна. Хамран сургах тойргийн бус сургуульд 131.739 сурагч буюу 38.7 хувь нь суралцаж байгаа аж.

Мөн нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байгаа бөгөөд эдгээрт сургуулийн насны 77.581 хүүхэд амьдарч байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 18 хороо сургуульгүй байгаа юм.

ЭМДЕГ: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой
ЭМДЕГ: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.