Нэгдүгээр ангийн сурагчдыг тоглонгоо суралцах арга барилд дасгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

2026–2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж буй шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагчдыг сургууль, сургалтын орчиндоо дасан зохицох, тоглонгоо суралцах арга барилд суралцахад нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эхний сард зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, шинээр сургуульд элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн шинэ орчин, багш, ангийн найз нөхөдтэйгөө танилцах, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд аажмаар дасах боломж бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Мөн нэгдүгээр ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тоглоомын арга, сонирхолтой дасгал, үйл ажиллагаатай уялдуулж, хүүхдийг идэвхтэй оролцуулахад анхаарахаар байна.

Энэхүү чиглэлийг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Боловсролын сайдын А/277 дугаар тушаалаар баталсан бөгөөд эхний сарын үйл ажиллагаа нь зөвхөн хичээлийн эхний өдрүүдээр хязгаарлагдахгүй, хичээлийн жилийн турш судлах хичээл, агуулгатай уялдан үргэлжлэхээр тусгажээ.

Ингэснээр нэгдүгээр ангийн сурагчдыг шинэ орчинд нь шууд ачаалал өгөхөөс илүүтэйгээр тоглох, турших, ажиглах, харилцах замаар суралцах дадалд аажмаар сургаж, сургуульд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

Өчигдөр орон нутгийн 54 ШТС руу 634 тонн АИ-92 автобензиний ачилт гарчээ
Өчигдөр орон нутгийн 54 ШТС руу 634 тонн АИ-92 автобензиний ачилт гарчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!