
Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил”, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ёс заншил, өв уламжлалыг судлах чиглэлээр суралцах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Боловсролын газраас “ШИМТ” боловсролын төвтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, STEAM сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалт, үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах арга зүй эзэмшүүлэх зорилгоор ахисан түвшний сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байгаа юм.
Сургалтад аймгийн 23 цэцэрлэгийн 21 эрхлэгч, 20 арга зүйч, 109 бүлгийн багш, нийт 140 багш, удирдах ажилтан оролцож байгаа бөгөөд сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, багш, удирдах ажилтнуудад амжилт хүсэв.
Сургалтаар STEAM боловсролын арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах аргачлал, хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн туршилт, бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйг судалж, практик дадлага ажил хийсэн юм. Мөн оролцогчид эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ өөрийн байгууллагадаа түгээн дэлгэрүүлэх, багш нарт зөвлөн туслах, STEAM сургалтын хэрэглэгдэхүүнийг өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлээр ахисан түвшний сургагч багшаар бэлтгэж байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!