Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сангуудаас эд хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтээ өгвөл цагдаагийн байгууллага цагийн дотор шийдэхэд бэлэн“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Капитал" банкны хөрөнгийг битүүмжилж, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын санд хувааж төвлөрүүлэхээр болсон. Энэ ажил хэзээнээс хийгдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад, "Капиталаас битүүмжилсэн хөрөнгүүдийг ЭМДС болон НДС-д хувааж төвлөрүүлнэ. Тухайн сангууд Үндэсний зөвлөлийн баталсан журмын дагуу нийтийн дуудлага худалдаагаар зарж, өр барагдуулах ажлыг хийнэ.

Цагдаагийн байгууллага цаашид нуугдмал хөрөнгө илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Сангуудаас цагдаагийн байгууллагад энэ хөрөнгүүдийг шилжүүлж авах хүсэлтээ өгөөгүй байна. Хүсэлт ирвэл цагдаагийн байгууллага нэг цагийн дотор бүх битүүмжилсэн хөрөнгийг шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллага болон бусад байгууллага руу бичгээ шилжүүлэхэд бэлэн" гэв.

ЗГ: Хөшигийн хөндийд 150.000 хүнтэй шинэ хот байгуулна
ЗГ: Хөшигийн хөндийд 150.000 хүнтэй шинэ хот байгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.