Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Хөшигийн хөндийд 150.000 хүнтэй шинэ хот байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 9-нд боллоо. Хуралдаанаас гарсан Хөшигийн хөндийн асуудалтай холбоотой шийдвэрийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр " Манай улс Хөшигийн хөндийд шинэ хот барих ажлыг үе шаттай судлан, төлөвлөж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд том хэмжээний хот төлөвлөлтийг хийгээгүй.

Өнгөрсөн хугацаанд хөшгийн хөндийд байр зүйн зураг, газар хагалбарын муж, усны нөөц зэргийг тогтоосон. Энэ хүрээнд 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар хөшигийн хөндий руу нүүлгэхээр боллоо. Эдгээр нь төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллага байх юм. Ингэснээр хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн зарим байгууллагуудын байршлыг олж, эдийн засаг, төрийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгох юм.

Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд засгийн газраар батлуулна. Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр логистикийн хэсгийн зургуудыг хийсэн" гэлээ.

Ши Жиньпин “Хятад улс Украины хямралд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн“ гэдгээ мэдэгджээ
Ши Жиньпин “Хятад улс Украины хямралд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн“ гэдгээ мэдэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.