Л.Энх-Амгалан: Дампуурлаа зарласан “Капитал“ банкны зарим өндөр үнэтэй барьцаа хөрөнгүүд алга болж, солигдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Нийгмийн даатгалын шимтгэл 160 тэрбум хэний халаас руу орсон бэ, энэ алдагдлыг хэн хүлээх вэ гэдэг асуудал. Шимтгэл төлөгч нар энэ алдааг үүрч болохгүй. Тиймээс 160 тэрбумыг ямар нэгэн аргаар буцааж төлүүлэх ёстой. Энэ хэрэг АТГ дээр шалгагдаж байгаа. Жил бүрийн даатгалын зөвлөлийн бүх материалуудыг АТГ-т хүргүүлсэн. Үүнээс тодорхой үр дүн гарах байх.

Мөн тэтгэврийн даатгалын санг банкуудад байршуулж, 160 тэрбум төгрөг алдсан. Энэ мөнгийг авах ажлыг эхлүүлж байна. "Чингис хаан" бол дампуураагүй. Тиймээс тус банкинд байршуулсан 100 тэрбум төгрөгийг авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Дампуурлаа зарласан "Капитал" банкны зарим өндөр үнэтэй барьцаа хөрөнгүүд алга болж, солигдсон. Уг асуудлыг шалгуулахаар прокурорт хандсан.

ШУУД: Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна
ШУУД: Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!