Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Политехник коллеж дэргэдээ төрөлжсөн ахлах сургуультай байх боломжийг судална“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Амралтын өдрүүдээр БШУ-ны сайд Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр энэ үеэр политехник коллеж дэргэдээ төрөлжсөн ахлах сургуультай байх боломжийг судлах хэрэгтэйг онцолжээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан " Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ-ийн жилийн төсөв 1,5 тэрбум орчим төгрөг. Ажил олгогч төгсөгчдөөс зөвхөн ур чадварыг хүсдэг. Мэргэжлийн хөтөлбөрийн өртгийг бүрэн олгодоггүйгээс хүүхдүүдийн дадлага, практикийн хичээл орхигддог.

Жишээ нь тогоочийн ангийн 25 хүүхэд бүр хөтөлбөрийнхөө дагуу хоол хийж үзэх ёстой. Гэтэл хөтөлбөрийн өртөг, хичээл практикийн зардал хангалтгүй байгаагаас дадлагын сургалтыг зохион байгуулахад хүндрэл гардаг.

Ажил олгогч, мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоодын оролцоотой боловсруулсан мэргэжлийн лавлах, ажил мэргэжлийн стандарт дээр үндэслэн сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг юм байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар хоорондоо ямар ч холбоогүй ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш бэлтгэх тогтолцоо орхигдсон.

Цаашдаа Политехник коллеж дэргэдээ төрөлжсөн ахлах сургуультай байх боломжийг судална. Мөн ЕБС-ийн хөдөлмөрийн хичээл тархай бутархай ангиудыг нэгтгэж, сургуулиудын дунд Үйлдвэрлэл, дадлагын төвүүдийг байгуулбал хүүхдүүдийн идэвх сэргэнэ, бие биенээсээ суралцах боломж бүрдэнэ. Үр дүн гарна гэж бодож байгаа" гэжээ.

“Их, дээд сургуулиуд ӨВЛИЙН ЭЛСЭЛТ авдаг болно“
“Их, дээд сургуулиуд ӨВЛИЙН ЭЛСЭЛТ авдаг болно“
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.