Энэ хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт зарим шинэчлэл, өөрчлөлтийг хийж буй. Боловсролын сайд Л.Энх-Амгалан сурагчдын гэрийн даалгаврын асуудлаар "Ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэд гэртээ амарч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагтай байх чухал. Тиймээс энэ жилээс гэрийн даалгаврыг “хэмжээнд нь” байлгана. Гэрийн даалгавар гэдэг сургууль дээр сурсанаа бататгаж, бие даан сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг.
Харин хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаануудын нэг.
Иймээс сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31-ний А/276 дугаар тушаалаар баталлаа. Бас л дэлхийн боловсролын чиг хандлагыг нэвтрүүлж байна гэж ойлгоорой" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!