Элсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудтай уулзаж эрх зүйн шинэчлэл, цаашид анхаарах асуудал, төсөв санхүүжилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар сонсож, ярилцав.

Их өгөгдөлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсролын цахим системийн хөгжүүлэлтийг сайжруулах, суралцагчдын өдөр тутмын ирц бүртгэлийг хөтөлж, хянах механизмыг системийн хөгжүүлэлтээр шийдэх.

Төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрын барилга байгууламжийн асуудлыг төрөөс дэмжлэг үзүүлж, сайжруулах тал дээр анхаарах.

Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад хэрэгжүүлэхгүй байгаа хөтөлбөрийн тоног төхөөрөмжийг тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэрэгцээ шаардлагатай байгууллагад шилжүүлэх боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэх.

Төрийн өмчийн сургалтын байгууллагад үндсэн мэргэжлийн багшаас гадна захиргаа, удирдлагын орон тоо илүү байгаа асуудлыг судалж, жишиг нормативыг батлах.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөтөлбөрийн зөвшөөрлийг олгох

Элсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.

“Милк фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулна
“Милк фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулна
 
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!