Энэ жилээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг байх тогтолцоонд шилжиж буй талаар БҮТ-өөс мэдээлсэн. Ингэхдээ элсэлтийн шалгалтын 6 болон 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй. Үүнтэй холбогдуулан их дээд, сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат "Энэ жилээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг байхаар дүрэм, журамдаа өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орж байна. Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх үйл ажиллагаа үүнтэй уялдаж явагдана гэсэн үг. Их, дээд сургуулиуд өвлийн элсэлт гэж авдаг болно" гэсэн юм.
“Их, дээд сургуулиуд ӨВЛИЙН ЭЛСЭЛТ авдаг болно“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.