“БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд урьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд


Баянгол дүүрэг жил бүр ЕБС-ийн 9-12 дугаар ангийг төгсөж буй нийт төгсөгчдөдөө зориулж дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах, тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах, суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Баянгол Боловсрол” үзэсгэлэнг жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг.


Энэ уламжлалын дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний бямба гарагт МҮЭСТО-ны үзэсгэлэнгийн танхимд “БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэн болох гэж байна. Үзэсгэлэн 09:00-17:00 цагийн хооронд болно.


Үзэсгэлэнд:
АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 гаруй сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгчид,


Дотоодын их, дээд сургуулиудаас:
Шинжлэх ухаан, технологийн их сургууль,
Дотоод хэргийн их сургууль,
ХААИС,


Мандах их сургууль болон бусад сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар элсэгчдэд зориулсан танилцуулга мэдээлэл өгнө.

Иймд Та бүхнийг “Баянгол боловсрол экспо 2026” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас: 91917187, 99885870

П.Наранбаяр: Дараагийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулаасай
П.Наранбаяр: Дараагийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулаасай
 
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!