Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ХГБХХЕГ-ын төлөөллүүдтэй уулзаж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эцэг, эхийн үүрэг хариуцлага, тэднийг соён гэгээрүүлэх ажлыг боловсролын орчинд хэрхэн авч хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах арга хэмжээний талаар санал солилцлоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын 80-85 хувийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд, түүний 70-80 орчим хувийг боловсролын орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл эзэлж байна. Үүнээс харахад хүүхэд, гэр бүлийн салбарын үйлчилгээ, бидний зорьж буй үр дүнгийн эцсийн хүлээн авагч, хүртэгч нь боловсролын салбарт сурч, хүмүүжиж байгаа хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүд юм. Тиймээс манай хоёр салбарын ойлголт, хамтын зорилго нэг байж чадвал хүрэх үр дүн ч шуурхай, үр өгөөжтэй байх болно гэдгийг онцлов.

Уулзалтын хүрээнд ХГБХХЕГ-аас Боловсролын сайдад хандан хэд, хэдэн ажлыг хамтран хэрэгжүүлэх саналыг илэрхийллээ. Үүнд:

Боловсролын ерөнхий хуулийн зорилгыг хэрэгжүүлэхэд багш, хүүхэд, эцэг эхчүүдэд зан чанарын боловсрол олгох;

Эцэг эх, асран хамгаалагчдыг соён гэгээрүүлэх; - Боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтан нь хүүхдийг хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд заавал мэдээлэх үүргээ биелүүлэх;

Боловсролын салбарын хүрээнд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх;

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалтын талаар хамтарсан үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулах;

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин, камержуулалтад эрсдэлийн үнэлгээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэх;

Сургуулийн болон гэр бүлийн нийгмийн ажилтнуудын хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, бодит хэрэгжилттэй, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжүүлэх;

Хүүхэд гэр бүлд чиглэсэн тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлэх;

Насан туршийн боловсролын төвийг гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлэх;

Сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах; - Хүүхдийн зуслан, гадаад улсад монгол оюутан суралцаж эхэлсэн, хүүхдийн хэвлэл үүссэн зэрэг үйл ажиллагааны 100 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбоотой зохион байгуулах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;

“Эцэг эхийн хурал”-ыг нийт аймаг болон дүүргүүдэд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зэрэг ажлууд багтаж байна. Цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллахад талууд онцгой анхаарна гэдгээ хэллээ.

“The MongolZ”  IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
“The MongolZ” IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!