Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ломбарданд хууль бусаар нэвтэрснийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын зам дагуух ломбарданд хулгайч орсон байна” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 39 настай З гэгч нь барьцаалан зээлдүүлэх газар хууль бусаар нэвтрэн орж, тухайн газарт их хэмжээний хохирол учруулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож Баянгол дүүрэг цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчөө эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор орон нутаг руу зорчих тохиолдолд найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер дохиолол байршуулах мөн хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.

Маргааш Улаанбаатарт 14 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 14 хэм хүйтэн
 
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.