Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Хуулинд тэтгэврийг өвлүүлэх тухай тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ. Намрын чуулган нэгдүгээр сарын сүүлээр завсарлана. Завсарлахаас нь өмнө хэлэлцэх хэд хэдэн чухал хууль бий.

Засгийн газраас Нийгмийн даатгалын 5 хуулийг өргөн барьсан байдаг. Тиймээс өнөөдөр бүлэг хуралдаж, Нийгмийн даатгалын багц хуулиар М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Засгийн газраас Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийхээр болж байгаа. Тиймээс хэд хэдэн том шинэчлэлийн асуудлыг өргөн барьсан байна.

Нэгдүгээрт, Тэтгэврийг өвлүүлэх асуудлыг ярьж байна.

Хоёрдугаарт, Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал.

Гуравдугаарт, Олон төрөлт нийгмийн даатгалын асуудал гэх мэт олон асуудлыг тусгасан. Шинэчлэлийн том асуудал учир нухацтай хандах шаардлагатай байна гэж бүлэг үзсэн" гэлээ.

Энэ онд бүх нийтээрээ 15 өдөр АМАРНА
Энэ онд бүх нийтээрээ 15 өдөр АМАРНА
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.