
Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар,
- Хотын даргын асуудал
- Татварын багц хууль
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх аж.
Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Хотын даргыг огцруулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд огцруулах бичигт гарын үсэг зурж, захирамжаа гаргасан тул уг асуудлыг өнөөдрийн ээлжит бус ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхгүй. Харин уг захирамжаа НИТХ-д хүргүүлэхээр болсон бөгөөд НИТХ хуулийнхаа дагуу Хотын дарга огцорсон захирамжийг танилцуулаад дараагийн хуралдаанаа товлоод явах аж.
Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Энэ дагуу бүлгийн хуралдаанаар дараагийн Хотын даргын асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!