МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.18/-ийн хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулга болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн аж.

Хуулийн төслийн гол зорилго нь санал авах өдөр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч санал авах өдрөөс өмнөх 3 хоногийн дотор харьяа санал авах байранд урьдчилан очиж, санал өгч болохоор хуульчилж, сонгогчдын сонгох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, санал өгөх боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа 240 мянган иргэн сонгуульд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай байсан бол шинэ хуулийн дагуу уг шаардлагыг хасаж, иргэд шууд санал өгөх боломжтой болно. Гадаадад санал авах хугацаа санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхлэж, 5 хоногийн турш санал авах ажлыг зохион байгуулж, цагийг 07:00–17:00 цаг байхаар тусгасан байна.

Хуулийн төслийг батласнаар сонгогчдын оролцоо нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байгаа аж. Тус хуулийн төслийн хамт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.

Улмаар бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна.

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна
Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна
 
Ж.Сандагсүрэн: Хотын дараагийн даргын асуудал огт яригдаагүй байна.  Миний нэр ч орчихсон л явж байна лээ
Ж.Сандагсүрэн: Хотын дараагийн даргын асуудал огт яригдаагүй байна. Миний нэр ч орчихсон л явж байна лээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!