Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дабль стандартыг эсэргүүцэж ХЗДХ-ийн яамны гадаа жагссан Д.Отгонтуяад холбогдох шүүх хурал болж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өнгөрсөн аравдугаар сард хэсэг иргэн цугларч, сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэхээр жагссан. Энэ үеэр иргэн Д.Отгонтуяа дабль стандартыг эсэргүүцсэн Д.Монголхүү тэргүүтэй залуусыг хорьсон явдлыг эсэргүүцэж, тус яамны гадна хонож байсан.

Ийнхүү ХЗДХЯ-ны гадна хонож, үзэл бодлоо илэрхийлэх үеэр цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар иргэн Д.Отгонтуяаг саатуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан ба түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнд гурван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн 23.1.1-ээр хэрэг тулган, прокурорт шилжүүлсэн гэж үзэж буй аж.

Н.Алтанхуяг: СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаран гэж У.Хүрэлсүхийн суганы үс ажиллаж байна
Н.Алтанхуяг: СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаран гэж У.Хүрэлсүхийн суганы үс ажиллаж байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.