Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 2 хүртэл хойшиллоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

ЭХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Хуралдаанаар улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 2-н хүртэл хойшиллоо.

Тодруулбал, түүнийг нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт 4 хүнд холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ дэлхийн аваргын таван түрүүгээ дараалан хүртлээ
АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ дэлхийн аваргын таван түрүүгээ дараалан хүртлээ
 
С.Баярцогт: Ногдол ашиг хүртэх тухай асуудал нь ЗГ ард түмнээс асууж шийдэх зүйл биш
С.Баярцогт: Ногдол ашиг хүртэх тухай асуудал нь ЗГ ард түмнээс асууж шийдэх зүйл биш
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!