Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаран гэж У.Хүрэлсүхийн суганы үс ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Төрийн байгууллагын зарим ажилтан хууль зөрчсөн талаар хавар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй өдийг хүрсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Бүртгэлийн байгууллагыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компанийн нэг нөхөр удирдаж байгаа. Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр гэдэг хүн гэмт хэрэгт холбогдож байсан атал МАН-ын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон хүн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гэж хүн У.Хүрэлсүхийн суганы үс болж явдаг. Төрийн байгууллагын ажлыг завхруулаад ажлаасаа халагдаж байсан нөхөр Монгол Улсын СЕХ-ны дарга болчихсон явж байна. Ийм асуудлууд УИХ дээр орж ирээд олон түмэнд хэлэлцэгдэж ил болохоос айгаад өнөөдрийг хүртэл оруулж ирэхгүй байна" гэв.

Н.Алтанхуяг: МАН яаж АН-аар тоглосон жүжгийг ил гаргаж тавина
Н.Алтанхуяг: МАН яаж АН-аар тоглосон жүжгийг ил гаргаж тавина
 
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.