Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 40 секунд

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдал олгон Хөгжлийн банкнаас зээл олгоход тусалсан хэмээн буруутгаж байгаа юм.

Сануулахад, Засгийн газрын хуралдаанаар "Хөтөл цемент", "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргасан байдаг.

БНСУ руу зорчиход бүх эмнэлгийн PCR шинжилгээг хүлээн зөвшөөрдөг боллоо
БНСУ руу зорчиход бүх эмнэлгийн PCR шинжилгээг хүлээн зөвшөөрдөг боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.