УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Чөлөөт бүс гэхээр хашаан дотор байдаг гэдэг ойлголтоо эргэж авч үзээд Монголын бизнесийн орчин, түүн дотроо экспортод чиглэсэн бизнесийн орчныг илүү чөлөөлж өгөх тал руу нь явуулах хэрэгтэй. "БҮС" гэдэг үг ч хэрэгтэй юу. Илүүлж чөлөөлж өгөх тал руу нь томоохон өөрчлөлт хийж ажиллавал илүү бодит үр дүнд хүрэх бус уу. Газар нутаггүй, бүсгүйгээр чөлөөлөх ямар бодлого байгаа вэ" гэж асуулаа.
Шадар сайд С.Амарсайхан "Чөлөөт бүсийг ерөнхийлөн хуульчилсан болохоос эдийн засгийн аль чиглэлд ач холбогдолтой, гадаад, дотоод худалдааг өргөжүүлэхэд ямар чухал болох нь орхигдсон. Засгийн газар чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар гол эдийн засгийн хөшүүргүүдийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд түүний ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа" гэв.